A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “САЙНШАНД” АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОРЫН ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-6-ны 76-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 5 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 118 хот

"САЙНШАНД" АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОРЫН ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-6-ны 76-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.15-д заасан заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Сайншанд" аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, цогцолбор байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. "Сайншанд" аж үйлдвэрийн цогцолбор байгуулахад мэргэжлийн зөвлөгөө өгөх зөвлөхүүдийг сонгох ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

3. Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах бэлтгэл болон судалгаа, шинжилгээний ажлыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР