A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 66

Улаанбаатар хот

ЗЭЭЛ ОЛГОХ ТУХАЙ

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 56.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн дулаан хангамжийн хэвийн ажиллагааг хангах ажлын хүрээнд зуухны засвар хийх, нүүрс татан авч нөөцлөх ажилд зориулж 500.0 (таван зуун) сая төгрөгийн зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт олгохыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

2. Төсвөөс олгосон зээлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулан аймгийн төвийн аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангаж, зээлийг хугацаанд нь бүрэн буцаан төвлөрүүлэхийг Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, "Бадамлах дөл" ХХК-ийн ерөнхий захирал Д.Сурмаажав нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН