A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-20-ны 98-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 6-ны өдөр Дугаар 81 хот ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-20-ны 98-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Цөмийн энергийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

Комиссын дарга -Монгол Улсын Ерөнхий сайд

Орлогч дарга -Цөмийн энергийн газрын дарга

Гишүүд: -Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд; -Гадаад харилцааны дэд сайд; -Уул уурхайн дэд сайд; -Эрчим хүчний дэд сайд; -Эдийн засгийн хөгжлийн дэд сайд; -Тагнуулын ерөнхий газрын дарга; -Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга.

Нарийн бичгийн дарга -Цөмийн энергийн газрын Цөмийн технологийн газрын дарга.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 82 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ