- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 237-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 86
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 237 дугаар тогтоолын хавсралтын 2.1-д "Монгол Улсын иргэний үнэмлэх олгох, дахин олгох-10000 төгрөг" гэснийг "Монгол Улсын иргэний үнэмлэх олгох, дахин олгох-15000 төгрөг" гэж өөрчилсүгэй.
Текст томруулах
A
A
A
