- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 91
Улаанбаатар хот
УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Төмөр замын тээврийн тухай хуулийн 10.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төмөр замын тээврийн салбарын суурь бүтцүүдийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг харилцан уялдуулан зохион байгуулж, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсугай.
2. "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын бүтэц, зохион байгуулалт, орон тооны хязгаар, дүрмийг баталж, үйл ажиллагааг нь 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс зохих журмын дагуу эхлүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд А.Гансүхэд даалгасугай.
3. "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв"-ийн үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ч.Улаан, Зам, тээврийн сайд А.Гансүх нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ
Текст томруулах
A
A
A
