A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 94 хот

БАЙГУУЛЛАГЫН БҮТЦИЙГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-8-24-ний өдрийн 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам шинээр байгуулагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд үйлчилдэг "БНСУ дахь үйлчилгээний төв"-ийг хүн ам, гэр бүл, нийгмийн халамж болон нийгмийн даатгалын асуудлаар зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын иргэдийг тэтгэврийн даатгалд хамруулах, Монгол Улсын иргэдийн БНСУ-д төлсөн шимтгэлийг буцаан олгуулах ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллуулахаар төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд зөвшөөрсүгэй. 2. "БНСУ дахь үйлчилгээний төв"-ийг одоогийн орон тоо, төсөвт багтаан ажиллуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ