A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 90 хот

ҮНДЭСНИЙ ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2015-10-26-ны өдрийн 419-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

"Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлийн тогтолцоог бий болгох ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

2. Аймаг, нийслэл, төв суурин газруудын иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулах талаар санал боловсруулж 2012 оны IҮ улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Үндэсний хороо (Н.Алтанхуяг)-нд даалгасугай.

3. Аймаг, нийслэл, төв суурин газруудын иргэдийг орон сууцжуулж хөгжүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, гадаадын болон дотоодын банк, санхүүгийн байгууллагын хөрөнгөөр санхүүжүүлэх, хөнгөлөлттэй зээл, тусламжид хамруулах ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 303 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ