- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 104
Улаанбаатар хот
АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Инфляцийг тогтвортой байлгах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрыг түшиглэн мах, буудай болон газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
Ахлагч: -Монгол Улсын Ерөнхий сайд
Дэд ахлагч: -Монгол Улсын Шадар сайд
Гишүүд: -Монголбанкны ерөнхийлөгч (зөвшилцсөнөөр);
-Нийслэлийн Засаг дарга;
-Сангийн дэд сайд;
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга.
Нарийн бичгийн -Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын дарга. дарга
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ
Текст томруулах
A
A
A
