A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 107

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 184 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Үнэ, тариф болон амьжиргааны өртгийн өөрчлөлтийг харгалзан нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, протез, ортопед, тусгай хэрэгслийн жишиг үнийг шинэчлэн боловсруулж Засгийн газарт оруулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, жишиг үнийг шинэчлэн тогтооход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ч.Улаанд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН