A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 109

Улаанбаатар хот

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдөр, тодорхой салбар, байгууллагын ой, зарим ажил, мэргэжлийн ажилтан, ажилчдын өдрийг тохиолдуулан ажилтан, албан хаагчдаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид мөнгөн шагналаар урамшуулахаар хүсэлт гаргах, хандив, бэлэг, бусад санхүүгийн туслалцаа авах асуудлыг таслан зогсоохыг төсвийн захирагч нарт даалгасугай.

2. Яам, Засгийн газрын агентлаг, орон нутгийн байгууллага, тодорхой салбарын тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам"-ыг хатуу мөрдөж ажиллахыг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ