A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр       

Дугаар 46

 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРЫГ ТОМИЛОХ ТУХАЙ

Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхий аудитороор Аюурын Зангадыг томилсугай.

2.Энэ тогтоолыг 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД