- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТОГТООЛЫН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ /Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 10 дүгээр сарын 12-ний өдөр
Дугаар 47
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын ИХ Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
