A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 112

Улаанбаатар хот

ҮНЭТ ЦААС АРИЛЖААЛАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 7.1.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эдийн засгийн өсөлтийг хангах, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх зорилгоор дунд хугацааны үнэт цаасны хөтөлбөрийн гэрээ байгуулж уг хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 1.5 (нэг тэрбум таван зуун сая) тэрбум хүртэлх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсүгэй./ЗГ-ын 2012-11-17-ны 130-р тогтоолоор нэмэлт орсон/

2. Засгийн газрын үнэт цаас гаргахад техникийн туслалцаа үзүүлэх зөвлөх үйлчилгээг Хөгжлийн банкаар дамжуулан сонгож, гэрээ байгуулах арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

3. Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хөтөлбөрийн хүрээнд хийх ажлын хүрээ, хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг Засгийн газарт танилцуулсны үндсэн дээр хэрэгжүүлж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР