A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр

Дугаар 114

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

1. Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн Гамшгийн менежментийн бүсийн зөвлөлдөх хорооны X хурлыг 2013 оны 3 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсугай.

2. Зөвлөлдөх хорооны хурлыг зохион байгуулахад шаардагдах 15.0 (арван таван) сая төгрөгийг төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА