- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-20-ны 99-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр
Дугаар 119
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Улсын Их Хурлын 2011 оны 15 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний тухай хуулийн 5.1.1, Хөгжлийн банкны тухай хуулийн 8, 9 ,10 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Дулааны IY цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр тогтоолд дор дурдсан агуулга бүхий 3, 4 дүгээр зүйл нэмсүгэй:
3. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасны дагуу Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх хөрөнгийн үндсэн зээлийн төлбөрийг 2016-2017 оны, хүүгийн төлбөрийг 2014-2017 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.
4. Шинээр суурилуулах Т-120/130-130-8МО маркийн турбингенераторыг бүх цахилгаан, дулааны туслах тоноглолын хамт түлхүүр гардуулах нөхцөлөөр техник-эдийн засгийн үндэслэл хийх болон худалдан авах гэрээг зохих хууль тогтоомжид заасны дагуу байгуулж, 70.0 (далан) сая ам.долларт багтаан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ
Текст томруулах
A
A
A
