- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГААС МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД 2013 ОНД ХҮРТЭЭХ ХИШИГ, ХУВИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хот
Дугаар 51
Улаанбаатар хот
ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГААС МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД 2013 ОНД ХҮРТЭЭХ ХИШИГ, ХУВИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд 2013 онд Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийн хэмжээг дор дурдсанаар тогтоосугай:
1/0-18 хүртэлх насны хүүхэд бүрд сар бүр 20 000 /хорин мянга/ төгрөг
2.Энэ тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
