A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 101

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ ШУВУУГ ЗАРЛАХ ТУХАЙ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Шонхор шувууг Монголын ард түмний эрч хүч, эрх чөлөө, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн бэлэгдэл болгон "Үндэсний бахархалт шувуу"-гаар зарласугай. 2. Эзэн богд Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд "Үндэсний бахархалт шувуу"-г зарлан тунхаглах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ