A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ТОГТООЛ

2012 оны 11 дугаар сарын 08-ны өдөр            

Дугаар 55

 Улаанбаатар хот

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ ТОМИЛОХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Бямбадоржийн Болдбаатарыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсугай.

2.Энэ тогтоолыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД