A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр

Дугаар  59  

Төрийн ордон, Улаанбаатар хот

СОНГУУЛИЙН ЗАРИМ ЗАРДАЛ САНХҮҮЖҮҮЛЭХ ТУХАЙ

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах ажлын хүрээнд Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардал 2,283.4 сая төгрөгийг Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2012 оны төсвийн багцад туссан Улс төрийн намын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх зориулалт бүхий зардлын үлдэгдлээс санхүүжүүлэхийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга /Ч.Содномцэрэн/-д зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан хөрөнгийг Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д заасан зориулалтаар зарцуулж, тайлагнахыг Сонгуулийн ерөнхий хороо /Ч.Содномцэрэн/-нд даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД