- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 123 хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
/ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Тамхины хяналтын тухай хуулийн 10.6, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Эрүүл мэндийг дэмжих сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Засгийн газрын 2007 оны 92 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм"-ийн 2.1-д дараахь агуулга бүхий заалт нэмсүгэй:
"-архи согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь;
-эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувьтай тэнцэх хөрөнгө."
3. Мөн дүрмийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулга бүхий 4.1.9-4.1.13 дахь заалт нэмсүгэй:
"4.1.9. нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх;
4.1.10. нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлын талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах;
4.1.11. эмнэлгийн мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх төсөл, арга хэмжээг орон нутгийн захиалгаар зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
4.1.12. анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны дэвшилтэт технологийг эзэмшүүлэх зорилгоор эмнэлгийн мэргэжилтнийг гадаадад сургах, мэргэшүүлэх үйл ажиллагааг дэмжих;
4.1.13. эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, эрүүл мэндийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах."
4. Мөн дүрмийн 4.1.1 дэх заалтын "эрүүл мэндийг дэмжих" гэсний өмнө "Тамхи, архины болон эмийн зохисгүй хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах" гэж, 4.1.5 дахь заалтын "архины" гэсний дараа "болон эмийн зохисгүй" гэж, 4.1.7 дахь заалтын "урьдчилан сэргийлэх" гэсний дараа "эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх" гэж, 3.1, 5.3 дахь заалт болон мөн Засгийн газрын 2007 оны 92 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Эрүүл мэндийг дэмжих сангийн зөвлөлийн ажиллах журам"-ын 2.2 дахь заалтын "захиргааны" гэсний дараа "төв" гэж, мөн журмын 3.1.1 дэх заалтын "төрийн захиргааны төв байгууллагад" гэсний дараа "хуулиар тогтоосон төсвийн цаглабарын хугацаанд" гэж тус тус нэмсүгэй.
5. Засгийн газрын 2007 оны 92 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Эрүүл мэндийг дэмжих сангийн зөвлөлийн ажиллах журам"-ын 1.1 дэх заалтын "9" гэснийг "11" гэж, 3.1.7 дахь заалтын "мэргэжил" гэснийг "удирдлага," гэж тус тус өөрчилсүгэй.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 366 дугаар тогтоол, Засгийн газрын 2007 оны 92 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм"-ийн 4.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
