A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

Аймгийн Засаг даргын 2012 оны 04 сарын 26-ны өдрийн А/97 дугаар захирамжаар хүчингүйд тооцсон.

ХАМГААЛАЛТЫН БОЛОН ЭРҮҮЛ АХУЙН БҮСИЙН ДЭГЛЭМ ТОГТООХ ТУХАЙ

2005 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Ховд аймаг

Дугаар 63

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-4 дүгээр заалт, Хот суурины усан хангамж ариутгах татуурга ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дүгээр заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн 1 дүгээр бүсийг 100-200 м-т, хамгаалалтын буюу 2 дугаар бүсийг 500 м-т, төвлөрсөн бус усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг 50 м-т, хамгаалалтын бүсийг 200 м-ээс багагүй зайд, төвлөрсөн шугам сүлжээний хоолойн тэнхлэгээс 20 м-т, ил задгай усны эх булагт хамгаалалтын болон хяналтын бүсийг 50-100 м-ээс багагүй зайд байхаар тус тус тогтоосугай.

2. Усан хангамжийн эх үүсвэр, уст цэг, эх булагт тогтоосон эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсэд Усны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дүгээр заалтанд тусгасны дагуу иргэдэд эдэлбэр газрыг эзэмшүүлэхгүй байх, газрын тос, химийн бодис цацраг идэвхит бодис хадгалах, орон сууц, үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих, шавьж мэрэгчдэд нөлөөлөх химийн бордоо хэрэглэхийг хориглосугай.

3. Хавсралтанд дурдсан усан хангамжийн обьектын эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээг энэ захирамжийн дагуу тогтоон, тохижуулж хяналт тавьж ажиллахыг Ховд хотын Захирагчийн алба /Б.Өлзийсайхан/, Мэргэжлийн хяналтын газар /Х.Отгонбаяр/ “Шим ус” ХХК /Ё.Адилбиш/, Рашаан усны хөтөлбөрийн зохицуулагч нарт даалгасугай.

4. Энэ захирамжийн биелэлт, явцыг дүгнэж танилцуулж байхыг Мэргэжлийн хяналтын газар /Х.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА Г.НЯМДАВАА

2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн 2568 дугаарт бүртгэсэн.