A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГААЛЬ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ САЛБАРЫН ОНЦЛОГ ХАРГАЛЗАН ТОГТООХ ТУХАЙ/ЗГ-ын 2013-7-6-ны 236-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 134 хот

ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГААЛЬ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ САЛБАРЫН ОНЦЛОГ ХАРГАЛЗАН ТОГТООХ ТУХАЙ

/ЗГ-ын 2013-7-6-ны 236-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Онцгой албан татварын тухай хуулийн 6.7, Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор импортолсон автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай:

Хилийн боомтын нэр

Тонн тутамд ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр)

Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ)

Дизелийн

түлш

90 хүртэл

90 болон

түүнээс дээш

1

Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга

130,000

0

109,000

2

Ханх, Ульханмайхан

130,000

0

109,000

3

Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг

130,000

0

109,000

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан зорилгоор импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг "3" хувиар тогтоосугай.

3. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд зааснаас бусад зорилгоор импортолсон автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай:

Хилийн боомтын нэр

Тонн тутамд ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр)

Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ)

Дизелийн түлш

90 хүртэл

90 болон

түүнээс дээш

1

Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга

0.0

0.0

0.0

2

Ханх, Ульханмайхан

0.0

0.0

0.0

3

Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг

0.0

0.0

0.0

4. Олборлосон нүүрсээ экспортод гаргахгүйгээр дотоодын хэрэгцээнд тогтмол нийлүүлдэг Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор импортолсон автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг энэ тогтоолын 3 дугаар зүйлд заасан хэмжээгээр авч байхаар тогтоосугай.

5. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд зааснаас бусад зорилгоор импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг "0" хувиар тогтоосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны зарим бүтээгдэхүүний гааль, онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 166 дугаар тогтоол, "Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

7. Энэ тогтоолыг 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.