A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЯАМ, ЗАРИМ АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГЫН БАЙРШЛЫГ ТОГТООХ ТУХАЙ /ЕС-ын 2016-8-22-ны өдрийн 40-р захирамжаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ

2012 оны 8 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 2 хот

ЯАМ, ЗАРИМ АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГЫН БАЙРШЛЫГ ТОГТООХ ТУХАЙ

/ЕС-ын 2016-8-22-ны өдрийн 40-р захирамжаар хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан яам, Засгийн газрын зарим агентлаг, байгууллагын байршлыг дор дурдсанаар шинэчлэн тогтоосугай:

1.Засгийн газрын II байр (нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 5/1)-нд:

1.1.А корпуст Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Байрны захиргаа;

1.2.Б корпуст Эдийн засгийн хөгжлийн яам;

1.3.В корпуст Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох нэгж, Хөгжлийн банк;

1.4.Г корпуст Байгаль орчин, ногоон хөгжлийн яам;

1.5. Д корпуст Сангийн яам, Төрийн сангийн газар (1-9 дүгээр давхар), Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох нэгж (10 дугаар давхар)ЕС-ын 2012-9-13-ны 10-р захирамжаар өөрчлөн найруулсан.

2.Засгийн газрын III байр (нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруугийн гудамж-44)-нд Боловсрол, шинжлэх ухааны яам, Сургалтын төрийн сан, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Үндэсний статистикийн хороо.

3. Засгийн газрын IҮ байр (нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруугийн гудамж-5)-нд Төрийн өмчийн хороо, Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо. /Энэ заалтад ЕС-ын 2016-3-30-ны өдрийн 46-р захирамжаар өөрчлөлт орсон/

4.Засгийн газрын Ү байр (нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Худалдааны гудамж 6/1)-нд Хууль зүйн яам.

5.Засгийн газрын ҮI байр (нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 7а)-нд Гадаад харилцааны яам.

6.Засгийн газрын ҮII байр (нийслэлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Дандарын гудамж-51)-нд Батлан хамгаалах яам.

7.Засгийн газрын ҮIII байр (нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж-2)-нд Эрүүл мэндийн яам.

8.Засгийн газрын IX байр (нийслэлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-16а)-нд:

8.1.А корпуст Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам;

8.2.Б корпуст Хөдөлмөрийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны холбогдох нэгж, Мал эмнэлэг, үржлийн газар.

9.Засгийн газрын X байр (нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Барилгачдын талбай-2)-нд Зам, тээврийн яам. /Энэ заалтыг ЕС-ын 2014 оны 140-р захирамжаар өөрчилж, ЗГ-ын 2015 оны 18-р захирамжаар хүчингүй болсонд тооцсон/

10. Засгийн газрын XI байр (нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-11)-нд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын алба, Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын алба, Засгийн газрын шугамаар хэрэгжүүлж байгаа төслүүд, Шүүхийн ерөнхий зөвлөл, Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох нэгж, Чөлөөт бүсийн болон Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын албад, Юнескогийн Монголын үндэсний зөвлөлийн ажлын алба, Озоны давхаргыг хамгаалах үндэсний хорооны ажлын алба, "Засгийн газрын үйлчилгээний газар" Төрийн өмчит үйлдвэрийн газар, Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаа./ЕС-ын 2012-9-13-ны 10-р захирамжаар өөрчлөн найруулсан/

11. Засгийн газрын XII байр (нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-2)-нд Барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар.

12. Засгийн газрын XIII байр (нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө)-нд Зам, тээврийн яам. /Энэ заалтыг ЕС-ын 2014 оны 140, 2015 оны 18-р захирамжаар тус тус өөрчилсөн/

13. Засгийн газрын XIY байр (нийслэлийн Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө)-нд Эрчим хүчний яам. 14. Засгийн газрын II байрны А, Б, В, Г, Д корпусын өрөөний хуваарийг 1 дүгээр хавсралт ёсоор, Засгийн газрын III байрны өрөөний хуваарийг 2 дугаар хавсралт ёсоор, Засгийн газрын IX байрны өрөөний хуваарийг 3 дугаар хавсралт ёсоор, Засгийн газрын X байрны өрөөний хуваарийг 4 дүгээр хавсралт ёсоор, Засгийн газрын XII байрны өрөөний хуваарийг 5 дугаар хавсралт ёсоор, Засгийн газрын XIII байрны өрөөний хуваарийг 6 дугаар хавсралт ёсоор, Засгийн газрын XIY байрны өрөөний хуваарийг 7 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /ЕС-ын 2012-9-13-ны 10-р захирамжаар 1-р хавсралт, 2012-9-26-ны 23-р захирамжаар 2-р хавсралт, ЗГ-ын 2014 оны 140-р захирамжаар 4, 6-р хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсон/

15.Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай:

15.1.Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хорооллын Тээвэрчдийн гудамжинд байрлах Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хуучин байрыг Татварын ерөнхий газрын харьяа Баянгол дүүргийн татварын хэлтсийн эзэмшилд, нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрчим хүчний газар (хуучин нэрээр)-ын харьяа "ТЭЦ-1" конторын барилгыг Цөмийн энергийн газрын эзэмшилд балансаас балансад тус тус шилжүүлэх;

15.2.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрчим хүчний газар (хуучин нэрээр)-ын харьяа "ТЭЦ-1" конторын барилгыгбохирын шугамд холбохболондээврийн засварт шаардагдах хөрөнгийг Төрийн өмчийн хороонд хуучин автомашин борлуулснаас төвлөрсөн хөрөнгөөс санхүүжүүлэх асуудлыг судалж, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;

15.3.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (хуучин нэрээр)-ны шинэ байрыг Засгийн газрын IХ байрны харьяанд (А корпус) төрийн өмчид бүртгэн авах;

15.4. Хүүхдийнтөлөөүндэснийгазрынбайр (нийслэлийнСүхбаатардүүрэг, 8 дугаархороо, Багатойруугийн гудамж-44а)-ндНийгмийнхаламж, үйлчилгээнийерөнхийгазрыгбайршуулах;

15.5. Биеийн тамир, спортын газрын эзэмшилд байгаа нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Спортын төв ордон"-ы байр, Гадаад харилцааны яамны эзэмшилд байгаа нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Инакура жаазны үйлдвэр"-ийн барилга, мөн яамны эзэмшилд байгаа нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Голден бридж сургалтын төв"-ийн барилгыг нийтийн дуудлага худалдаагаар зарж борлуулах асуудлыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;

15.6.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн ерөнхий газрын хуучин байр болон нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Х хороололд байрлах Гаалийн ерөнхий газрын харьяа Гааль, эдийн засгийн сургуулийн байрны ашиглалтын байдлыг судалж, шийдвэрийн төсөл боловсруулж Засгийн газарт танилцуулах.

16. Энэ захирамж гарсантай холбогдуулан "Яамдын байршлын тухай" Ерөнхий сайдын 2004 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 82 дугаар захирамж, "Ойрын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Ерөнхий сайдын 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1 дүгээр захирамжийн 8 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.