- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар 141
Улаанбаатар хот
ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 6.1, Улсын Их Хурлаас 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Зээлийн батлан даалтын санг үүсгэн байгуулах зорилгоор Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасан хөрөнгийн эх үүсвэрийг зориулалтын дагуу зээлийн батлан даалтын сангийн дансанд шилжүүлж, зарцуулалтад нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.
2. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг эхлүүлж олон нийтэд сурталчлах арга хэмжээ авахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
3. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаатай уялдуулах, санхүүжилтийн эх үүсвэрийг нэгтгэх асуудлыг судалж, шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ
Текст томруулах
A
A
A
