A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 152

Улаанбаатар хот

ЗАРИМ КОМПАНИЙН СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны санал, дүгнэлтийг үндэслэн хавсралтад заасан 25 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазар, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА