A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 147

Улаанбаатар хот

ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.1.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Академич Х.Намсрайн "Бодисын бүтцийн тулгуур судалгаа ба шинжлэх ухаан, технологийн суурь мэдлэгийн үндсүүд" бүтээлд Шинжлэх ухааны салбарын 2012 оны "Байгаль, нийгмийн ухааны шагнал"-ыг олгосугай.

2. Байгаль, нийгмийн ухааны шагналд шаардагдах 100.0 (нэг зуун) сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР