- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар 132
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын дунд хугацааны үнэт цаасны хөтөлбөрийн гэрээг байгуулах ажлын хүрээнд дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсүгэй:
1. Дунд хугацааны үнэт цаасны хөтөлбөрийн гэрээг "2012-2014 оны 5.0 (таван) тэрбум хүртэлх ам.долларын глобал дунд хугацааны үнэт цаасны хөтөлбөр (Global Medium Term Notes)" гэсэн хэлбэрээр байгуулах;
2. Засгийн газрын 2012 оны 112 дугаар тогтоолд заасан зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй Төлбөрийн агент томилох гэрээ, Үнэт цаасны захиалгын гэрээ болон үнэт цаас гаргахтай холбогдсон гэрээ, хэлцлийг байгуулан Засгийн газарт танилцуулах.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
