A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 148

Улаанбаатар хот

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6 дахь заалт, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 7, 8, 9 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан Төмөр замын төслийг санхүүжүүлэхээр Хөгжлийн банкнаас олгосон 399.0 (гурван зуун ерэн есөн) тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 200.0 (хоёр зуун) сая ам.долларыг Тавантолгой төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зохих журмын дагуу олгох арга хэмжээ авахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

2. Хөгжлийн банкнаас олгох 200.0 (хоёр зуун) сая ам.долларын зээлийн баталгааг зохих журмын дагуу гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

3. Хөгжлийн банк болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар), "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь нарт даалгасугай.

4. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн олборлож байгаа нүүрсийг гуравдагч оронд экспортлох боломжийг судлан хэрэгжүүлэх, нүүрсийг дэлхийн зах зээлийн үнээр борлуулах, худалдан авагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ