A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 145

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д хавсралтад дурдсан агуулга бүхий "84-126" заалт нэмсүгэй.

2. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий "31" дэх заалт нэмсүгэй:

31

Цууны хүчил, >25%

Acetic acid, >25%

C2H402

64-19-7

Арьс шир, органик будаг, хуванцар, гербицид, эм, хүнсний үйлдвэрлэлд ашиглагдана.

Онцгой хортой, идэмхий бодис

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН