A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 8-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 1-ний өдөр Дугаар 144 хот

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

/ЗГ-ын 2015 оны 8-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолын 4 дүгээр зүйл болон "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар тогтоолын 5 дугаар зүйлд "Худалдан авах ажиллагааны алба" гэж тус тус нэмсүгэй.

2. Худалдан авах ажиллагааны алба шинээр байгуулагдаж байгаатай холбогдуулан орон тооны хязгаарыг тогтоон мөрдүүлж, үйл ажиллагааны зардлаа батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын дэргэд улсын болон орон нутгийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг бүхий нэгжийг батлагдсан орон тооныхоо хязгаарт багтаан байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ