- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛГОХ, ТАЛБАЙ БУЦААН АВАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 12 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 157
Улаанбаатар хот
ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛГОХ, ТАЛБАЙ БУЦААН АВАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж байгаа Буйр-ХХII талбайн хайгуулын хугацаа дуусч, уг талбайг бүхэлд нь буцааж өгөх талаар тус компаниас гаргасан хүсэлт болон газрын тосны хайгуулын талбайг гэрээлэгчээс буцаан авахад дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу Газрын тосны газар болон "Петрочайна Дачин Тамсаг Монголиа (ХХII) Лимитед" компанийн хооронд байгуулсан Буйр-ХХII талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээг дуусгавар болсонд тооцсугай.
2. Буйр ХХII талбайг буцаан авах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Дорнод аймгийн Засаг дарга, Газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Өлзийбүрэн нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
