- Нүүр
- Сайдын тушаал
- Журам батлах тухай /Насанд хүрэгчдийн үн эсний шигшээ багийг бүрдүүлэх, тамирчдыг сонгон шалгаруулах тухай ССАЖС-ын 2014 оны А/21 дүгээр тушаалаар хүчингүй болгосон

ССАЖС-ын 2014 оны А/21 дүгээр тушаалаар хүчингүй болгосон
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН
САЙДЫН ТУШААЛ
2012-11-28 А/110 Улаанбаатар хот
Журам батлах тухай
Монгол Улсын "Биеийн тамир, спортын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, тамирчдыг сонгон шалгаруулах журам"-ыг нэгдүгээр, "Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам"-ыг хоёрдугаар, "Сонгон шалгаруулалт зохион байгуулах орон тооны бус ажлын хэсгийн бүрэлдэхүүн"-ийг гуравдугаар, "Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийн бүртгэлийн маягт"-ыг дөрөвдүгээр хавсралтаар баталсугай.
2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, зохицуулан ажиллахыг Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Жаргалсайхан/-т даалгасугай.
3. Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургуулилт хийх хэвийн нөхцөлийг ханган ажиллахыг Спортын бэлтгэлийн төв /Б.Наранбаатар/-д үүрэг болгосугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргын 2009 оны 50 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
