- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 167
Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ТУХАЙ
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 10 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Олон улсын хэмжээнд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах асуудлыг хэлэлцэж, мэргэжлийн шийдвэр гаргах чиг үүрэг бүхий олон улсын Засгийн газар хоорондын байгууллага-Жин ба хэмжүүрийн ерөнхий бага хурал (General Conference on Weights and Measures, CGPM)-д Монгол Улс сурвалжлагч гишүүнээр элсэх нь зүйтэй гэж үзсүгэй.
2. Монгол Улсын Жин ба хэмжүүрийн ерөнхий бага хурлын сурвалжлагч гишүүнээр элсэх хүсэлтийг албан ёсоор уламжлахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Гадаад харилцааны сайд Л.Болд нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА
Текст томруулах
A
A
A
