- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЖЛЫН АЛБАДЫН ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 168 хот
АЖЛЫН АЛБАДЫН ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ
/ЗГ-ын 2015-2-9-ний өдрийн 55-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Агаарын тухай хуулийн 24.1, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 4.1, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 8.1.2, Хувиргасан амьд организмын тухай хуулийн 4.5, 11.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулах Уур амьсгалын өөрчлөлтийн ажлын албаны орон тооны дээд хязгаарыг 7, Монголын амьтан, ургамлыг хамгаалах үндэсний хорооны ажлын албаны орон тооны дээд хязгаарыг 3, Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх болон Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хорооны ажлын албаны орон тооны дээд хязгаарыг 1 байхаар тус тус тогтоож улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН
Текст томруулах
A
A
A
