- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 1993 оны 18-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 172
Улаанбаатар хот
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
"НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын дүрэм"-ийн 7 дугаар зүйл, "Үндэсний Комиссуудын тухай" ЮНЕСКО-гийн 1978 оны Дүрмийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг үнэдэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 1993 оны 18 дугаар тогтоолоор баталсан "НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага-ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дүрэм"-ийн Гурав дахь хэсгийн 4 дүгээр зүйлд "Комиссын өдөр тутмын ажлыг хариуцлагатай нарийн бичгийн дарга эрхлэн гүйцэтгэнэ" гэсний дараа "Ерөнхий нарийн бичгийн даргыг Комиссын дарга томилж, чөлөөлнө" гэж нэмсүгэй.
2. Мөн дүрмийн Гурав дахь хэсгийн 1 дүгээр зүйлийн "… комиссын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Засгийн газар батална" гэснийг "… комиссын бүрэлдэхүүнийг Комиссын дарга батална" гэж, мөн хэсгийн 3 дугаар зүйлийн 1 дэх өгүүлбэр болон 4 дүгээр зүйлийн 1, 2 дахь өгүүлбэрийн "хариуцлагатай нарийн бичгийн дарга" гэснийг "Ерөнхий нарийн бичгийн дарга" гэж тус тус өөрчилсүгэй.
3. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ажлын албаны ажилтнуудыг албан хаагчийн хувьд Гадаад харилцааны яаманд харьяалуулсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Гадаад харилцааны сайд Л.БОЛД
Текст томруулах
A
A
A
