- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар 136
Улаанбаатар хот
ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.2, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Нийгмийн халамжийн сангаас олгох зарим тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээг хавсралт ёсоор баталж 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2014 оны 343 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 340 дүгээр тогтоол, Засгийн газрын 2018 оны 96 дугаар тогтоол, Засгийн газрын 2025 оны 45 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)
2.Үнэ, тариф болон амьжиргааны өртгийн өөрчлөлтийг харгалзан тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг өөрчлөх талаар санал боловсруулан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлж байхыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
