- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 180
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 9.1.10 болон Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Гадаадын зах зээлд Засгийн газрын үнэт цаас худалдан борлуулснаас төвлөрүүлсэн 1.5 тэрбум ам.долларын эх үүсвэрийг санхүүгийн оновчтой арга хэрэгслийг ашиглан макро-эдийн засгийн эерэг нөлөөллийг баталгаажуулах үүднээс Монголбанктай санхүүгийн гэрээ байгуулан ажиллах эрхийг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт олгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Сангийн сайд Ч.УЛААН
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
