A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН АЛБАДЫГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 186 хот

ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН АЛБАДЫГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2015-3-9-ний өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 16.2, 17.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гамшгаас хамгаалах улсын албад, тэдгээрийн түшиглэн ажиллах төрийн захиргааны байгууллага, албадын дарга нарыг хавсралт ёсоор баталсугай.

2. Гамшгаас хамгаалах улсын албадын бүрэлдэхүүнийг томилон гүйцэтгэх үүргийг тогтоож, бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг улсын албадын дарга нарт, улсын албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Гамшгаас хамгаалах улсын албад байгуулах тухай" Засгийн газрын 2005 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 158 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА