- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ (Байгаль хамгаалах сан)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 189
Улаанбаатар хот
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Байгаль орчин, уур амьсгалын сан"-гийн зохион байгуулалтыг хавсралт ёсоор баталж, тус сангийн орон тооны хязгаарыг 5 хүнээр тогтоосугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2016 оны 205 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 296 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1998 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 171
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.4, 22.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Байгаль орчин, уур амьсгалын сангийн зохион байгуулалт, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Байгаль орчин, уур амьсгалын сангийн Ажлын алба (байгууллага)-ыг татан буулгаж, чиг үүргийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд шилжүүлсүгэй.
3.Сангийн Ажлын албаны хаалтын балансыг гаргах, үндсэн болон эргэлтийн хөрөнгө, өр, авлагыг зохих журмын дагуу шилжүүлэн авах, албан хаагчдад олгох цалин хөлс, тэтгэмж, бусад холбогдох зардлын тооцоог хийхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зохион байгуулалт, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 189 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД С.ОДОНТУЯА
Текст томруулах
A
A
A
