- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Энэхүү тушаал нь Сангийн сайдын 2015 оны 334 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

/Энэхүү тушаал нь Сангийн сайдын 2015 оны 334 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2012 оны 10 дугаар Дугаар 211 Улаанбаатар хот
сарын 22-ны өдөр
Журам батлах тухай
"Онцгой албан татварын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.12, "Гаалийн тариф, гаалийн татварын тухай" хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. "Импортын автобензин, дизелийн түлшний онцгой, гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг хураан авах, төсөвт төлөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
Хоёр. Журмын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Баттөмөр/, Гаалийн ерөнхий газар /Д.Цэвээнжав/-т тус тус үүрэг болгосугай.
САЙД Ч.УЛААН
Улсын нэгдсэн бүртгэлийн 2012 оны 11 сарын 26-ны өдрийн 3345 дугаарт бүртгэв.
Текст томруулах
A
A
A
