- Нүүр
- Сайдын тушаал
- ЗААВАР, ДАНСНЫ ЖАГСААЛТ, АРГАЧЛАЛ БОЛОН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

САНГИЙН САЙД, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2012 оны 11 дүгээр сарын 8 ны өдөр хот
Дугаар 232/216
Улаанбаатар хот
Заавар, дансны жагсаалт, аргачлал болон маягт батлах тухай
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.6 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. "Хадгаламж, зээлийн хоршооны нягтлан бодох бүртгэлийн заавар"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Хадгаламж, зээлийн хоршооны нягтлан бодох бүртгэлийн дансны жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар, "Хадгаламж, зээлийн хоршооны санхүүгийн тайлан бэлтгэх аргачлал болон санхүүгийн тайлангийн маягт"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр. Батлагдсан зааврыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хадгаламж, зээлийн хоршооны нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.
Гурав. Зааврын талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, хадгаламж, зээлийн хоршооны нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /С.Мягмардаш/, Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн газар /Н.Оюунчимэг/-т тус тус даалгасугай.
Дөрөв. Энэхүү заавар батлагдсантай холбогдуулан Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 371 дүгээр тушаалаар батлагдсан "Хадгаламж, зээлийн хоршооны нягтлан бодох бүртгэлийн заавар"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
САНГИЙН САЙД Ч.УЛААН
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Улсын нэгдсэн бүртгэлийн 2012 оны 12 сарын 19-ний өдрийн 3352 дугаарт бүртгэв.

САНГИЙН САЙД, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 50/144
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан "Заавар, дансны жагсаалт, аргачлал болон маягт батлах тухай" Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтран баталсан 2012 оны 232/216 дугаар тушаалыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/-т, Санхүүгийн зохицуулах хорооны Хадгаламж, зээлийн хоршооны газар /Ц.Алтантуул/-т тус тус даалгасугай.
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
