A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-8-3-ны өдрийн 8-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 190 хот

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2016-8-3-ны өдрийн 8-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн удирдлагын бүтцийг дараахь байдлаар тогтоосугай:

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч;

-Нийслэлийн Засаг даргын орлогч (Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан);

-Нийслэлийн Засаг даргын орлогч (Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан);

-Нийслэлийн Засаг даргын орлогч (Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан);

2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг дараахь байдлаар тогтоосугай:

3. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцийг дараахь байдлаар тогтоосугай:

4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 105 хүртэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг 45 хүртэл, нийслэлийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 60 хүртэл, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр 55 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 35 хүртэл, Багахангай дүүрэгт 25 (нормативаар ажиллах орон тоо орохгүй) хүртэл байхаар тогтоосугай.

5. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дараахь хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосугай:

1. Авто замын газар; 2. Агаарын чанарын алба; 3. Архивын газар; 4. Аялал жуулчлалын газар; 5. Байгаль орчин, ногоон хөгжлийн газар (Зуслангийн товчоотой); 6. Биеийн тамир, спортын газар; 7. Боловсролын газар; 8. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар; 9. Гэр хорооллын хөгжлийн газар; 10. Дотоод аудитын алба; 11. Мал эмнэлгийн газар; 12. Мэдээллийн технологийн газар; 13. Мэргэжлийн хяналтын газар; 14. Нийгмийн даатгалын газар; 15. Нийгмийн халамж, үйлчилгээний газар; 16. Нийтлэг үйлчилгээний газар; 17. Нийслэлийн бүртгэлийн газар; 18. Онцгой байдлын газар (Нөөцийн албатай); 19. Өмчийн харилцааны газар; 20. Эдийн засгийн хөгжлийн газар; 21. Соёл, урлагийн газар; 22. Статистикийн газар; 23. Татварын газар; 24. Тээврийн газар; 25. Хөдөлмөрийн газар; 26. Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар; 27. Худалдан авах ажиллагааны газар; 28. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар; 29. Цагдаагийн газар; 30. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба; 31. Шүүхийн шинжилгээний алба; 32. Эрүүл мэндийн газар.

6. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлаг, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоон мөрдүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд зөвшөөрсүгэй. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 501-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.