A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 207

Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТӨВЛӨРҮҮЛЭН ЗАХИРАГЧИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 15.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төсвийн төвлөрүүлэн захирагчийг хавсралт ёсоор баталсугай. 

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2014 оны 101, 128, 135 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 120 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 107 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 81, 186 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 121, 221, 47 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 299 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 131 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг энэ тогтоолын хавсралтаар баталсан төсвийн төвлөрүүлэн захирагчдад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 110

Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТӨВЛӨРҮҮЛЭН ЗАХИРАГЧИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 15.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төсвийн төвлөрүүлэн захирагчийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төсвийн төвлөрүүлэн захирагчийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН