A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 196

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 181дүгээр хавсралт болгон баталсугай.

2. Мөн тогтоолын тогтоох хэсгийн "Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.2," гэсний дараа "Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.4," гэж, 1 дүгээр зүйлийн "Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 18 дугаар" гэсний дараа ", Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 181дүгээр" гэж тус тус нэмсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай" 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 327 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ