- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2007-9-27-ны 242-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 187
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн 6.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 242 дугаар тогтоолоор баталсан "Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах журам"-ын Долдугаар хэсэгт дор дурдсан агуулгатай "7.4" дэх заалт нэмсүгэй.
"7.4. Үнийг тогтоох "Үнэлгээний комисс"-ыг Хууль зүйн болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар байгуулна."
2. Мөн журмын 6.2, 7.3 дахь заалтыг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай.
"6.2. Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар зохицуулна.
7.3. Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөдлөх эд хөрөнгийг "Үнэлгээний комисс" дахин үнэлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар зохицуулна."
3. Энэ тогтоолыг гарахаас өмнө худалдан борлуулсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөд дээрх зүйлүүдийг хамааруулан хэрэглэхгүй байхыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН
Текст томруулах
A
A
A
