- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-9-15-ны 31-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 12 дугаарсарын 15-ны өдөр
Дугаар 211
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "41" гэснийг "56" гэж өөрчилсүгэй.
2. Орон тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан шаардагдах санхүүжилтийг төсвийн багцдаа багтаан зохицуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
