A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 213

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Олон улсын зах зээлд арилжсан Засгийн газрын 1.5 (нэг тэрбум таван зуун сая) тэрбум ам.долларын үнэт цаасыг Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд бүртгэхийг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

2. Засгийн газрын үнэт цаасыг арилжаалахтай холбогдон гарсан зардал 5,376,858.00 (таван сая гурван зуун далан зургаан мянга найман зуун тавин найман) ам.долларыг Монгол Улсын 2012 оны төсвийн Засгийн газрын үнэт цаасны хүүгийн зардлын зарцуулагдаагүй үлдэгдлээс санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН