- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2009 оны 70-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар 12
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2013 онд 45 хүртэл малчныг "Улсын сайн малчин"-аар, 10 хүртэл аж ахуйн нэгж, байгууллагыг "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор, 18 хүртэл иргэнийг "Улсын тэргүүний тариаланч"-аар тус тус шалгаруулсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Улсын сайн малчин шалгаруулах журам"-ын 2, 10 дугаар зүйлийн "15 хүртэл малчныг" гэснийг, мөн тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Улсын тэргүүний тариаланч хамт олон, улсын тэргүүний тариаланч шалгаруулах журам"-ын 10 дугаар зүйлийн "8 хүртэл аж ахуйн нэгж, байгууллага, 15 хүртэл иргэний" гэснийг тус тус 2013 онд дагаж мөрдөхгүй байхаар тогтоосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A
