A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТӨВ МУЗЕЙ БАЙГУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 281 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 11 хот

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТӨВ МУЗЕЙ БАЙГУУЛАХ ТУХАЙ

(Засгийн газрын 2019 оны 281 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэж баримтжуулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палентологийн олдворыг нийтэд сурталчлах зорилгоор Үлэг гүрвэлийн төв музей байгуулсугай.

2. Шинээр байгуулагдаж байгаа Үлэг гүрвэлийн төв музейд Шинжлэх ухааны академийн Палентологийн төвийн дэргэдэх музейг нэгтгэж, тус музейн үзмэрүүдийг үзмэр харагчийн орон тоо, цалингийн сангийн хамт шилжүүлсүгэй.

3. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд дор дурдсан арга хэмжээ авахыг даалгасугай:

а)Үлэг гүрвэлийн төв музейн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2013 оны төсвийн тодотгол хийх хүртэл хугацаанд багцаасаа санхүүжүүлж, цаашид улсын төсөвт тусгаж байх;

б)Музейн дүрэм болон ажиллагсадын орон тооны дээд хязгаарыг баталж мөрдүүлэн, удирдлагыг томилж үйл ажиллагааг нь арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавин ажиллах.

4. БНМАУ-ын Соёлын яам (хуучин нэрээр)-ны захиалгаар 1974-1980 онуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах В.И.Лениний музейн барилгыг Үлэг гүрвэлийн төв музейн балансад шилжүүлсүгэй.

5. Соёлын яам (хуучин нэрээр)-ны захиалгаар музейн зориулалтаар барьж байгуулсан В.И.Лениний музейн барилгыг ашиглаж байсан Намын түүхийн институт татан буугдсантай холбогдуулан тус барилгыг дамжуулан ашиглаж байгаа этгээд болох МАН-аас уг барилгыг зохих журмын дагуу хүлээн авах ажлыг зохион байгуулахыг Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Төрийн өмчийн хороонд даалгасугай.