A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 15

Улаанбаатар хот

ГАДААДАД ГАРГАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ

Амьтны тухай хуулийн 5.2.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглосугай.

2. Идлэг шонхорыг хууль бусаар барьж гадаадад гаргахыг завдах сөрөг үйлдлээс урьдчилан сэргийлэх, энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН